Monday, January 30, 2017

Троллчид буюу “лаларууд”

TIME-ийн шинэ дугаарт троллчид холбоотой сонирхолтой нийтлэл гарсан байна.
2011 онд Фейсбүүк хуудсаар нас барсан хүмүүсийн профайлыг элэглэж, шоглодог бүлэг хүмүүс “мэндэлсэн” нь онлайнаар нэр, хаягаа нуусан “троллчид”-ийн эхэн үеийн хэлбэр гэжээ. Дараа жил нь Kickstarter дээр хөрөнгө босгохыг оролдсон Анита Саркисиан гэх эмэгтэйн эргэн тойронд нь бөмбөг дэлбэлнэ, хүчирхийлнэ гэж сүрдүүлсэн тохиолдол гарч байв. Мөн New York Times-ийн редактор заналхийлсэн олон мессежээс болж Твиттерээс гарч байсан бол, феминист зохиолч Валенти тавхан настай охиныг нь хүчирхийлнэ гэж айлгахыг хараад сошиал медиагаас зай барих болсон байна.

Захиалгат коммент буюу ТРОЛЛ

2016 оны 1-р сарын 15. 14:13
Тролл буюу Internet troll хэмээх нэр томъёо сүүлийн үед цахим ертөнцөд гараад байгаа билээ. Монголоор бол зүгээр л комментчид гэж хэлж болох ч троллчид дэлхий нийтийг хамарсан асуудал болон хувираад байна. Юуны өмнө тролл гэж юу вэ гэдгийг авч үзье. Олон нийтийн сүлжээ болон мэдээллийн сайтын ямар ч мэдээний доор уншигчдын сэтгэгдэл байдаг. Гэхдээ яагаад ч юм харааж муулсан, доромжилсон өнгө аястай байх нь олонтаа. 2000 оноос цахим сэтгүүл зүй хөгжиж эхэлснээс хойш сэтгүүлчийн ажлыг хэр сонирхолтой бичсэнээр нь бус мэдээн дор нь хэдэн сэтгэгдэл байгаагаар нь үнэлдэг шинэ систем тогтож, сэтгүүлч өөрөө ч өөрийнхөө мэдээн дор сэтгэгдэл бичээд сууж байдаг үе иржээ.

Thursday, January 19, 2017

Троллчин хэмээх мангас      


2016.12.28.                                 Раднасэдийн Даваадорж

       Бидний амьдралд шинэ техник технологи нэвтрэхтэй зэрэгцэн гадаад үгний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа билээ. Монгол хэл дээр шууд оноон хөрвүүлэхэд бэрхшээлтэй, заавал нэмэлт тайлбар шаарддаг үгс олон. Хүн эхлээд ойлгосноороо ярьж, бичиж, хэрэглэх тул зөв бичгийн дүрмээс эхлээд бэрхшээл, шүүмжлэл багагүй тулгарна. Нийтээрээ шахам интернет хэрэглэх болсон өнөө үед цөөнгүй харь үг нийтийн хэрэглээ болжээ. Цахим ертөнцөд trolling гэх үг олонтаа тааралдах аж.